Алимтай коктейль ууж тураарай

Зуны дэлгэр цагт гоолиг, сайхан биеэ гайхуулахын тулд одооноос эхэлж арга хэмжээ авах хэрэгтэй. Илүүдэл жинтэй хүмүүс энэхүү жороор найруулсан, өөх шатаадаг ундааг ууж, туршиж үзээрэй. 

Харин ходоодны ямар нэг асуудалтай бол хэрэглэхийн өмнө эхлээд эмчтэйгээ зөвлөлдөөрэй.  

Орц:

-цоохор майлз 200-250 грамм

-ногоон алим 2 ширхэг

-лайм жимсний шүүс, тал жимс байхад хангалттай

- тал аяга хүйтэн ус

- хүйтэн ус мөс 

Бэлдэх арга: 

Цоохор майлзыг хэрчиж, блендерт хийн жижиглэнэ. Дээр нь цэвэрлэсэн алимаа хийнэ. Алимны үрийг авах хэрэгтэй. Мөн лайм жимсний шүүсийг нэмж хий.
Ингээд сайтар хутгаж, хөөсрүүлээрэй. Одоо усаа нэмж, дахин хөөсөртөл хутга. Хамгийн сүүлд мөс нэмж, коктейль бэлэн болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.