Татгалзсан хариугаар дүүрэн Ким Кардашианы хурим?

Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан болон реппэр Канье Уэст нар 5-р сарын 24-нд буюу өнөөдөр хуримаа хийж байна. Хуримын зар гарах хүртэл бид тэднийг Францад гэрлэх ёслолоо үйлдэнэ хэмээн итгэж байсан ч тэд Италийн Флоренц хотод хуримлаж байна. Энэ тухай Канье сэтгүүлчдэд “Миний бодлоор охинд минь энд байх нь илүү таалагдаж байгаа. Мөн Ким бид хоёрын хувьд анхны анхны бал сараа тэмдэглэнэ. Флоренц бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Би хувьдаа Европын хамгийн үзэсгэлэнтэй хот гэж боддог” гэж ярьжээ. Хуримын ёслол Белведерэ сүмд болох бөгөөд сүмийн зардал ойролцоогоор 410,000 ам.доллар болох гэнэ. 



Ким Кардашиан, рэппер Кэни Уэст хоёр  Италид хуримаа хийхээс өмнө Франц дахь тансаг брэндийн дэлгүүрүүдийг гүйцээсэн байна. Celine, YSL, Chanel, Versace гээд Францын хувцас загварын орднуудын дэлгүүрээр зочилж, 5600 долларын үнэтэй шулуун банзал, 2100 долларын өөр нэг юбка гээд Ким Кардашиан Селин брэндийн дэлгүүрээс гэхэд 800 гаруй ам.долларын бараа худалдан авчээ.



Түүнчлэн Ким Кардашиан өчигдөр найз бүсгүйчүүдийн хамтаар ганц бие бүсгүйн үдэшлэг хийсэн байна.


Кейни Уэст, Ким Кардашиан нарын хуримын ёслолд уригдсан холливудын алдартнууд буюу Опра, Жей-Зи, Бейонси, Майли Сайрус, Роберт Патинсон, Кейти Перри зэрэг алдартнууд татгалзсан хариу өгчээ. Харин энэхүү өөрийг нь үл тоосон алдартнуудад хандаж Ким хэлэхдээ “Кардашиныхантай” хамт шоуныхаа үеэр хуримд зочноор оролцохоос татгалзсан хүмүүст “Та нар яагаад байгаа юм бэ. Би гомдож. Миний амьдралд тохиож буй энэ өдрийг минь битгий уй гашууд автуулаач” гэжээ. Лэндсей Лохан тэдний хуриманд оролцохоос татгалзсан тухайгаа “Twitter”-тээ “Кардашины хуриманд оролцохоос илүү чухал ажил надад байна. Амжилт хүсье” хэмээжээ.



Тэд хуримынхаа хөтлөгчөөр Опра Унфриг сонгосон байна.  Энэ тухай реалити шоуны од өнгөрсөн долоо хоногт оролцсон “Late Night” нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Тэрээр “Өглөө сэрээд шуудангийнхаа хайрцагыг шалгахад Опрагаас шуудан ирсэн байсан. Би Кейниг дуудаад хамт захиагаа унштал гайхалтай зүйлийг бичсэн байсан. Одоо хүртэл итгэж чадахгүй байна. Энэ хурим гайхалтай болно” гэж Ким ярьжээ. Кейни Уэст Опраг их хүндэлж хайрладаг учир хуримынхаа урилгыг явуулсан байна. Харин Опра Ким Кардашиан руу шуудан илгээж “Хэрвээ хүсч байвал хоёр дүүгийнхээ хуримыг хөтлөхийг минь зөвшөөрнө үү” хэмээн хариу илгээснээр тэдний хуримыг хөтлөхөөр шийдсэнээ мэдэгджээ.


Мөн Алдартай дизайнер Виктория Бекхэм реалити шоуны од Кимийн хуримын даашинзыг хийхээс татгалзсан билээ. Уг нь Ким хуримынхаа өдөр олон даашинзаар гоёхыг хүсэн Их Британий дизайнер, дуучин Виктория Бекхэмд ханджээ. Гэтэл Виктория ажил ихтэй гэж шалтаглан энэ захиалгаас татгалзсан аж. “Ким амьдралынхаа хамгийн чухал өдөр Виктория Бекхэмийн гараар хийсэн даашинз өмсөхийг хүссэн. Гэвч Виктория зөвхөн хатан хааны гэр бүл болон дээдсийн хүрээлэнгийнхэнтэй л харьцдаг юм байна. Иймээс тэр реалити шоу зэргээр алдаршсан хоёрдугаар зэргийн одтой харьцахаас татгалзсан” гэжээ.



Ийнхүү татгалзсан хариугаар дүүрэн тэдний хурим хэрхэн өрнөх нь тодорхой байна. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл бол хайртай хүнтэйгээ хамгийн сайхан хурим хийх. Харин реалити шоуны од Ким Кардашианы хурим татгалзсан хариутай ч сайхан болно гэдэгт найдаж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.