Монголд анх удаа“ Бүжгийн боловсролтой уран нугараач” бэлтгэх сургалт элсэлтээ авч эхэллээ

      Монголын уран нугаралтын хөгжилд  томоохон өнгө нэмж, дэвшил авчирахаар нэгэн сургалт явагдаж байгаа нь бид бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Энэ бол Universal dance studio, X-Roses төвийн хамтран хэрэгжүүлж буй  “ Бүжгийн боловсролтой уран нугараач” бэлтгэх сургалт юм. Ингээд тус сургалтын талаар МУСТА Т.Буд болон эх орныхоо нэрийг дэлхийн  улс орнуудад олонтаа гаргасан чадварлаг багш Д. Төмөрсүх нартай ярилцлаа.



  Д.Төмөрсүх багш:

  •     1988 онд-Хөгжим бүжгийн дунд сургуулийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр төгссөн.
  •    1988-1992 онд-Ардын дуу бүжгийн чуулгат “Гоцлол бүжигчин”
  •    1992-1994 онд -Дуурь бүжгийн эрдмийн театрт “Гоцлол бүжигчин”
  •    1995-1999 он хүртэл –Солонгос улсад Universal ballet академид олон ардын бүжгийн багшаар ажилласан.
  •   2000-2016 он хүртэл Европын орнуудаар ажиллаж, амьдарсан. Энэ хугацаанд Европын ихэнх орнуудаар Монголынхоо урлагийг сурталчлах аялан тоглолтуудад оролцож байсан.
  •  1999-2000 он Улсын циркийнхэнтэй хамтарч ажиллаж байсан бөгөөд тухайн үед нугаралтын урлагийг бүжигтэй холбох энэ санаа төрж байсан байна.
  •  2017 оноос “ZEM Tred” компаны дэргэдэх “Universal dance” студийг байгуулалцан, бүжгийн багшаар ажиллаж байна.

1.Сайн байна уу? Юуны өмнө “Universal dance” студийн талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэе

Д.Төмөрсүх:  “Universal dance studio” нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хүүхэд залуус болон насанд хүрэгчдэд өөрийн гоо зүй, бүжгийн урлаг, хөгжмийн хэмнэлийг зөв зүйтэй мэдэх мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулан Сонгодог, Монгол, Орчин үе, Олон үндэстний бүжгийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2.Одоогоор хэдэн төрлийн сургалтууд явагдаж байгаа вэ? Цаашид ямар сургалт хийхээр төлөвлөж байна вэ?

Д.Төмөрсүх:
   Бид 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн Монголын Мэргэжлийн Уран Нугаралтын Холбоотой хамтран ажиллаж байна. Тус хамтарсан сургалтаар мэргэжлийн уран нугараач, циркийн жүжигчин, бүжигчин бэлтгэх зорилготой. Одоогоор “Universal dance ” студид хүүхдийн сонгодог бүжиг, уран нугаралт, иогийн хичээлүүд болон насанд хүрэгчдэд зориулсан бүжгийн хичээлүүдийг тус тус явуулаад байна.
 Цаашид мэргэжлийн уран нугараач болон бүжигчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.


3. Та гадаадад их олон жил ажиллажээ. Эх орондоо ямар хүсэл, зорилго өвөртлөн ирсэн бэ?

Дээрх улсуудад ажиллаж байх хугацаанд чадварлаг олон хүмүүстэй бүжгийн урлагаар холбогдож, хамтран ажиллаж нэлээдгүй их туршлага хуримтлуулжээ. Тиймээс сурч мэдсэн бүхий л зүйлээ эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа зааж, сургахыг хүсэж байна.


4. Бүжиг-Цирк хослосон ангид хэдэн наснаас эхлэн суралцах боломжтой вэ?

Д.Төмөрсүх:   Бүжиг Цирк хосолсон ангид 5 наснаас эхлэн суралцах боломжтой.

МУСТА Т. Буд багш :

  •    МУСТА Т. Буд нь 1989 онд анх улсын циркт орсон бөгөөд 1992 оноос номерт тоглож эхэлсэн.
  •    Монголын Уран Нугаралтын Холбооны тэргүүн
  •    Мэргэжлийн циркчдийн холбооны гүйцэтгэх захирал
  •   “X Roses” уран нугаралтын төвийн ерөнхий захирал

4. “X Roses” уран нугаралтын төвийн тухайд?

Т. Буд: 
2007 оноос тасралтгүй 10 жил Олон улсын AB зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн. МУСТА хамгийн залуу 10 жүжигчинтэй тэргүүлэх зэргийн уран нугаралтын төв юм. Энэ жил Төмөрсүх багштай хамтран ажиллаж байгаа нь Монголын уран нугаралтын түвшинг дээшлүүлэх, бүжгийн боловсролтой уран нугараач бэлтгэх үндсэн зорилготой. Энэ нь Монголд шинэ төрөл юм.


5. Би маш олон шагнал, цом, медалиуд харж байна. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн болсон амжилтуудаасаа дурьдвал?

 Т. Буд : Өнгөрсөн хугацаанд бидний бэлтгэсэн жүжигчид олон улсын циркчдийн A,B зэрэглэлийн тэмцээний Гранпри, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн. Түүнчлэн Монгол улсаас тэр дундаа манай “X Roses”  төвөөс Cirque du Soleil буюу дэлхийн алдарт Нарны циркийн шоунд гол дүрээр 2015 оноос СТА Н.Төгөлдөрсайхан ажиллаж байгаа нь бидний амжилтын нэгэн хэсэг билээ. Өмнө нь СТА Б. Ихэрцэцэг 2013-2015 онд ажиллаж байсан.



6.Бүжгийн боловсролтой уран нугараач бэлтгэх сургалтанд хүүхдүүдийг сонгон шалгаруулж авах уу?

Мэдээж тодорхой хэмжээний шалгуур бий. Гэхдээ та манай хүүхэд тэнцэх болов уу? гэж санаа зоволгүйгээр хүссэн үедээ ирээд шалгуулаарай. 6 7 жил өөр төвд яваад үр дүнд хүрсэнгүй гээд манай төв дээр хүүхдээ дагуулаад ирдэг. Ирээд маш амжилттай явж байгаа хүүхдүүд ч байна.


7.Урин цаг ирэхэд олон хүмүүс  биеийн жиндээ анхаарч, илүүдэл жингээсээ хурдан хугацаанд салахыг хүсдэг шүү дээ. Танай төв энэ чиглэлээр ямар сургалтыг явуулдаг вэ?

Хөдөлгөөний дутагдалд орсон, хэт таргалалттай, төрсний дараах эхчүүд болон хэвийн жиндээ орж, зөв сайхан биетэй болохыг хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. Мөн бид тэнцвэр, жонглер, акробат, сунгалт, уян налархайн дасгалуудыг зааж эдгээр чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд жүжигчин бэлтгэнэ.

8.Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?


Төлбөрийн хувьд маш боломжийн бөгөөд суралцагсдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чансааг сайжруулах зорилгоор боломжит нөхцөлийг тавьдаг. Хэрвээ өөрөө хичээгээд, амжилтаа ахиулаад л байх  юм бол тэр чинээгээр төлбөрийг хангалттай сайн хямдруулж, дэмжиж өгдөг. Мөн нэг гэрийн хоёр хүүхэд сургалтанд явбал 30 хувь хөнгөлдөг байгаа.



9. Амжилттай суралцаж төгссөнөөр хүүхдүүдэд ямар боломжууд нээгддэг вэ?

Бид авъяаслаг, мэрийлттэй хүүхдүүдээ урмыг харамгүй өгч, олон боломжуудыг олгодог. Түүнчлэн гадаад дотоодын уралдаан тэмцээнд бүх талаас нь дэмжин оролцуулдаг.



Байршил: Хуримын ордны чанх ард “Цэлмэг” төвийн 3 давхарт 301 тоот
Утас: 9862-0650
Цахим хаяг :X roses   - https://www.facebook.com/X-Roses-Contortion-Centre-874751335885065/
                     Universal dance studio  - https://www.facebook.com/Universal-Dance-Studio-1658009631179655/




 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zaya (202.179.24.48) 2017-04-18 15:18:15
Taalagdaj bnaahuuhdee jaahan tom bolohoorni yawuulnaa
zochin (27.123.214.120) 2017-04-18 14:10:33
үнэхээр их таалагдлаа цаашдын ажилд тань амжилт хүсий