100 жил хамтдаа өтөлсөн ихрүүд

Тэднийг Айрин Крамп болон Филлис Жонс гэдэг бөгөөд 100 насныхаа төрсөн өдрөөр эгч , дүүс хамтдаа сууж буй зураг. Зүүн талд нь Филлис Жонс  хажууд нь Айрин Крамп суужээ.



Тэд 25 минутын зайтай төрсөн бөгөөд 1916 оны 11 -р сарын 20 ны өдөр мэндэлжээ. Тэр цагаас хойш ихрүүд хамтдаа сургуульд сурч, коллежид элсэн орж, хамтдаа ажиллаж байсан юм. Тэднийг ялгахад тун бэрх. Фил тайван бус, хурдан түргэн хөдөлгөөнтэй байсан бол Рене тун тайван хүүхэд байжээ. Энэ зан чанар нь л тэднийг бие биенээсээ ялгаруулдаг байв.


Ихрүүд нэг эгчтэй байсан бөгөөд түүнийг Дорито гэдэг байв. Дорито 2006 онд буюу 96 настай байхдаа нас баржээ. Тэдний нөхрүүд ч мөн адил урт насалсан бөгөөд ихрүүдийг 90 настай байхад тэнгэрт заларсан гэж ярив. Харин Рени хүүхэдгүй харин Фил бол Карл хэмээх хүүтэй юм. Хүү нь тэднийг хамтад нь халамжилдаг аж. Карлын эхнэр Патриса нь өдөр бүр ихрүүдтэй уулзаж цагийг сайхан өнгөрөөдөг юм.


Эгч дүүс төрсөнөөсөө хойш үргэлж хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байжээ. Харин тэд 100 насны төрсөн өдрөөрөө түргэн тусламжийн газар хандив өргөсөн бөгөөд авто замын осол гэх мэт яаралтай тусламж хэрэг хүмүүсд туслахыг хүсчээ.


Их Британид амьдардаг хамаатан нь тэдэнд хатан хааны гарын үсэгтэй зургийг явуулсан байна. Ихрүүдээс урт насалж байгаа нууцыг нь асуухад: "Нууц гэх зүйл байхгүй. Бид идэвхтэй хөдөлмөрлөсөн, эрүүл зөв хоололтыг эрхэмлэсэн. Өөр зүйл байхгүй" гэж хариулсан байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН (103.57.93.121) 2016-12-12 18:10:40
ГОЁ ЮМ АА