Ким олон хүүхэдтэй болох хэрэгтэй

Риалити шоуны од сүүлийн үеийн сенсацийн эзэн, байнгийн дур булаам байдал дэгжин хувцаслалтаараа дэлхий нийтэд танигдсан тачаангуй бүсгүй бол Ким Кардашиан юм. Канье Уэст хэмээх раппер дуучин бол нэг хэсэгтээ Кимийн сүйт залуу хэмээн нэрлэгдсэний эцэст саяхан алдарт хосууд хуримаа хийж албан ёсны нөхөр нь болсон юм. Харин үүний дараа Канье Уэстийн ах Hal өөрийн цахим хуудаснаа Хоёр дүүгээ илүү өнөр өтгөн гэр бүлтэй болохыг машид ихээр хүсэн ерөөсөн байна.



Үүнийгээ ч батлаж Ким, Канье хоёрын хүүгийн хамт авуулсан гэр бүлийн зурган дээр ч энэ тухайгаа дахин сануулан бичсэн байна. Ямартай ч Кимд нөхрийн гэр бүл нь сайнаар ханддаг бөгөөд олон хүүхэд төрүүлэх түүний үүрэг болон хувирч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.