Америкийн рэп дуучин Ники Минаж наранд шарлагын газар хуримаа хийнэ
Америкийн рэп дуучин Ники Минаж 10 жилийн туршид үерхэж байгаа найз залуу Сафари Сэмюэлстэй сүй тавьсан бөгөөд өдгөө наранд шарлагын газар хуримаа хийхээр бэлтгэж байна. Энэ талаар Минаж өөрөө саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр “Бидний хурим Теркс болон Кайкос арлуудын эрэгтэй адилхан тийм газар болоосой гэж би хүсч байна” гэж ярьсан байна. Теркс болон Кайкос арлууд нь Куба Улсаас холгүй оршдог бөгөөд Бахамын арлуудын үргэлжлэл юм.

31 настай дуучин Ники Минаж хуримын өмсгөлөө сонгосон бөгөөд ёслолын үеэр хэд хэдэн даашинз сольж өмсөх гэнэ. “Эхлээд би 10 даашинз сольж өмсөнө гэж бодож байлаа. Гэвч бага зэрэг бодоод гурвыг сольж өмсөх нь зүйтэй гэдгийг ойлгосон. Ёслол эхлэхэд би гүнж загвартай даашинзтай байх болно. Харин дараа нь үдэшлэгийн үеэр миний биеийн галбирыг тодотгож өгөх Alexander McQueen-ы даашинзыг өмсөнө дөө” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.