Альтернатив дуучин Отгоогийн Chillout урсгалын дуунуудтай шинэ цомог удахгүй худалдаанд гарна
Монголын рок попын хөгжмийн хүрээлэлд өөрийн стиль имиж, авьяас чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол Отгоо буюу Х.Отгончимэг. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон гайхлтай уран бүтээлээр нь танихгүй хүн бараг ховор биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авч, хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод амжсан дуучин бүсгүй маань тун удахгүй гурав дахь цомгоо гаргах гэж байгаа аж.

Түүнчлэн Отгоо залуу уран бүтээлчидтэй хамтарч Chillout урсгалын шинэ дуунууд гаргаад хэдийнээ эхэлжээ. Түүний шинэхэн цомогт багтсан “Lounge" нэртэй дуу хэдийнэ сонсогч фэнүүдэд нь хүрсэн бөгөөд альтернатив дуучин бүсгүй маань шинэ цомогтоо илүү хариуцлагатай, ажил хэрэгч хандахыг хичээж байгаа гэнэ.








