Английн төгс гэр бүл

Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм, түүний эхнэр Виктория нарыг хамгийн загварлаг, дэгжин хос гэдэг. Хэзээний сайхан хувцасладаг, биеэ аятайхан авч явдаг тэдний занг хөвгүүд нь ч дуурайсан гэнэ. Хөлбөмбөгчний гурван хүү Бруклин, Ромео, Круз нар саяхан Лос Анжелес дахь спортын ойн арга хэмжээнд очихдоо хамгийн дэгжин, стиллэг хосын хүүхдүүд гэдгээ харуулжээ. “Spice girls” хамтлагийн гишүүн асан Виктория хэзээний гал цогтой бүсгүй бөгөөд үнэтэй улаан даашинз дээрээ санамсаргүй сүмс асгачихаад галзууртлаа уурладаг нэгэн байжээ. Цахилгаан барааны дэлгүүрийн эзний охин Виктория аавтайгаа муудсан үедээ “Цахилгаан бараануудыг чинь бульдозероор түрж хаяад, богино банзлын дэлгүүр нээх юм сан” гэдэг байсан ч Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Дэвид Бекхэмтэй учирснаар томоожиж, гэрийн сайн  эзэгтэй, сайн ээж болсон гэдэг. Хөлбөмбөгч нөхөртөө гурван хүү төрүүлж өгсөн Виктория хамгийн сүүлд Харпер хэмээх хөөрхөн охинтой болсон бөгөөд ганц охиноо газар тавихгүй энхрийлдэг гэнэлээ. Харин Английн “алтан хөлт” хэмээн хочилдог Дэвид Бекхэм саяхан Лондоны Олимпийн галт бамбарыг Их Британид угтаж авах нэр хүндтэй үүргийг хүлээсэн бөгөөд Лондон 2012 Олимпийн наадамд Английн хөлбөмбөгийн багийг ахлах мөрөөдөл  тээж яваа аж.



Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.