Английн шигшээ багийн ахлагч Стивен Жерраддын гэр бүл

Алдарт хөл бөмбөгчин Стивен Жиррардын гэр бүл өнөр өтгөн. Түүний эхнэр Английн  үзэсгэлэнт модель Алекса Куран ч илүү ч олуулаа болохыг хүсдэг байна. Тиймдээ ч тэрээр Hello сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр ДАШТ-ий дараа хүүтэй болохоор төлөвлөсөн тухайгаа ярьсан байна. Харин одоо Жеррардын сайн эхнэр Алекса болон өхөөрдөм 3 охин нь аавыгаа сайн тоглоосой, Английн багийг ялалт аваасай хэмээн догдлол дүүрэн эдгээр өдрүүдпийг өнгөрөөж байна...

Бразил улсад зохиогдох ДАШТ-д оролцохоор явахаасаа өмнө Английн шигшээ багийн ахлагч Стивен Жеррард гэр бүлийн хамт "Hello" сэтгүүлийн зочноор уригдан ярилцлага өгчээ. Стивений гэр бүл тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. Алдарт хөлбөмбөгчинг гурван гүнжийн аав болгосон Алекса ярилцлагын үеэр ДАШТ-ий дараа хүүтэй болохоор төлөвлөсөн тухайгаа ярьсан гэнэ. Мөн тэрбээр ДАШТ-ий үеэр нөхөртэйгөө хамт явахгүй гэсэн ба хамгийн хүнд хэсэгт орсон Англичууд ялалт авахын тулд бэлтгэлээ улам сайн хийх ёстой гэсэн байна. 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.