МУГТ О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Словений Марибор хотод болж байгаа буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд 69 мэргэн буудагч өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд О.Гүндэгмаа гавьяат 584 оноогоор гуравдугаар байранд орж шигшээд шалгарчээ. О.Гүндэгмаа хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө Германы буудагч Моника Карсчтай халз буудаж 7:5 оноо авч, мөнгөн медаль хүртлээ. Харин Д. Мөнхбаяр гавьяатын хувьд 579 оноогоор 14 дүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







