Нэг удаа гэрлэх хангалтгүй санагджээ

Дуучин Мэрай Кери, рэппер Ник Кэннон нар гурван удаа гэрлэсэн ч үүнийг хангалттай гэж бодохгүй байгаа гэнэ. Тэд хуримынхаа дөрвөн жилийн ойг Эйфелийн цамхгийн хажууд яг л анх хурим хийж байсан шигээ тэмдэглэжээ. Өдгөө 42 настай Мэрэй өөрөөсөө 10 насаар дүү Ник Кэннонтой дөрвөн жилийн өмнө гэрлэж, ихэр хүүхэд төрүүлж өгсөн билээ. Камерын хараанд өртөх дургүй алдартай хос энэ удаа харин хуримынхаа дөрвөн жилийн ойд хэвлэлийнхэнийг урьсан гэнэ. хуримын цагаан хослолоор ижилссэн Мэрай, Кэннон нар Эйфелийн цамхгийн хажуу дахь зочид буудалд бууж, нандин үгсээ хэлэлцжээ. Ник Кэннон дөрвөн жилийн өмнөх шигээ эхнэрээсээ гэрлэхийг гуйхад Мэрай өөрийгөө хамгийн жаргалтай бүсгүй болсон гэнэ. Мэрай, Ник Кэннон нар 2008 онд Багамын арал дээр хуримаа даруухан тэмдэглэсэн бөгөөд амьдралынхаа хамгийн оргил тэр өдрийг жил болгон тэмдэглэж байхаар тохиролцжээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







