ДБЭТ-ын бүжигчин МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож нар олон улсын балетийн уралдаанд амжилттай оролцож байна

ДБЭТ-ын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож нар АНУ-д болж буй олон улсын балетийн уралдаанд оролцож байна. 1979 оноос дөрвөн жил тутамд зохион байгуулах болсон уг уралдаанд хоёр насны ангилалд 20 орны 99 балетчин өрсөлдөж байгаа аж.


Манай балетчид нэгдүгээр шатандаа “Дон Кихот”-ын хэсгээс бүжиглэжээ. Ч.Ганчимэг урьд нь тус бүжгэн жүжгийн Китригийн дүрийг бүтээж байсан бол О.Ганцоож Базильд тоглож байжээ. Уралдаанд АНУ хамгийн олон буюу 31 балетчин сойж байгаа бол Японоос 17, Бразилаас есөн бүжигчин оролцож байна.

Энэ сарын 14-нд эхэлсэн эл уралдаан 29-нд гала концертоор өндөрлөх бөгөөд түрүүлсэн бүжигчдийг томоохон компанийн гэрээ болон тэтгэлгээр урамшуулах ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.