Оскарын шагналт Лупита Нионго алдарт “Vogue” сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг анх удаа чимлээ

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "12 жилийн боолчлол" уран сайхны киногоороо шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Лупита Нионго алдарт “Vogue” сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг чимэн сонирхолтой ярилцлага өгчээ. Лупита Нионго өөрийхөө зурагтай “Vogue” сэтгүүлийг Кени улсад буцалтгүй тусламжаар 10 мянган хувийг илгээхээр болсон байна.


Тэрээр “Би бол Кени хүн. Би эх орноо хэзээ ч мартаж байгаагүй. Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүр хуудсыг мөрөөдлөөрөө амьдарч өнөөдрийг хүрсэн Кени бүсгүй чимлээ. Тэд надаар бахархаж, намайг мартахгүй байхын төлөө олон мянган хувь өөрийнхөө зурагтай сэтгүүлийг илгээхээр боллоо” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.