111 настай эмээ дунд сургууль төгсөн, гэрчилгээ авчээ


Виржини мужийн Норфолкийн оршин суугч111 настай Лела Бабб Бурден эмээ дунд сургууль дүүргэсэн гэрчилгээгээ 90 жилийн дараа гардан авсан байна.



Теодор Рузвельтийн засаглалын үед мэндэлсэн энэ америк эмгэн Букер дунд сургуулийн хүндэт төгсөгч цолыг хүртсэн аж. 1918 онд түүний суралцаж байсан сургуулийг томуугийн халдварын уршгаар түр хааснаас бүх зүйл эхэлжээ. Тэр цагаас хатагтай Бурден сургуульдаа эргэж очилгүй, долоо хоногт 3$-ын хөлсөөр асрагчийн ажил хийх болсон байна.



Өнөөдрийн байдлаар иймэрхүү хэмжээний хөдөлмөрийн хөлс инээдтэй санагдах хэдий ч мэргэшсэн асрагч болоход нь ихээхэн тус болсон гэнэ.



Хатагтай Бурден бүхий л амьдралынхаа туршид Норфолкдоо аж төрсөн бөгөөд одоо ч гэсэн амьдралын болон нийгмийн идэвхтэй хэвээр байгаа аж. Тэрээр өглөөний сонин хэвлэл уншин, бүх шатны сонгуулийн ажиллагаанд оролцсоор байна. Хотын оршин суугчдын дотор ч түүний асарч хүмүүжүүлсэн шавь нар нэлээн байдаг бөгөөд хүнд хэцүү цаг үед тэдний эцэг эхэд үнэлж баршгүй тус хүргэж байсан хэмээн Бурден эмээд талархаж явдаг аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.