Японы робот шинжээчид силикон арьс, хиймэл булчинтай эмэгтэй робот бүтээжээ
Осакагийн их сургуулийн робот шинжээч Хироши Ишигуро хүмүүс машинаас
юугаараа ялгаатай болохыг батлан харуулахын тулд Токио хотын музейд хүнтэй андуурмаар адилхан роботуудыг дэлгэн тавьжээ. Эдгээр
робот нь удирдлагаар ажилладаг бөгөөд ягаан уруулаа хөдөлгөж, дуу авиа
гарган, хөмсгөө зангидаж, толгойгоо бөхийлгөх чадвартай. Мөн тэд сандал
дээр суудаг ч гараа хөдөлгөж чадахгүй.

Эмэгтэй хүнийг дууриалган хийсэн уг технологийн бүтээгдэхүүн нь силикон арьс, хиймэл булчинтай гэнэ. 20 гаруй жилийн турш судалгаа явуулсан эрдэмтэд роботыг хүнтэй ийм ядилхан хийж чадлаа. Үүнээс өмнө “Pepper” хэмээх хариу үйлдэл үзүүлэх чадвартай роботыг худалдаанд гаргасан бөгөөд Япончуудын дунд хэрэглээ нь өсчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.