Хүүхдээ номонд дуртай болгохын тулд

Эцэг эхчүүд манай хүүхэд номонд тун дургүй, үргэлж хүүхэлдэйн кино үзэж, комьпютер тогло юм гэж ярих нь бий. Гэхдээ номонд дургүй хүүхэд гэж байдаггүй аж. Харин хүүхдээ номонд дуртай болгохын тулд дараах зүйлүүдийг хийх хэрэгтэй.

 1. Хүүхдээ 3 сартай байхаас нь зурагт ном үзүүлж, ярьж өгч байх хэрэгтэй. Энэ нь номын хуудас эргэх болгонд шинэ сонирхолтой зүйл гарч ирдэг гэдгийг хүүхэд мэддэг болно.


2. Зарим эцэг эхчүүд ном авч өгөөд ганцааранг нь орхих тохиолдол бий. Ингэж огт болохгүй бөгөөд хүүхдийнхээ хажууд суугаад номыг нь ярьж, уншиж өгөх хэрэгтэй. Ингэх нь номыг утга санааг маш сайн ойлгож номонд дуртай болж эхэлдэг. 

3. Хүүхдээ номоо уншаад дуусангуут нь элдэв асуултаар бүү залхаа. Хэрвээ таны асуултанд хариулахгүй байвал загнах, юу ч ойлгохгүй байна уу гэх мэт зэмлэх хэрэггүй. Харин аль хэсэг нь хамгийн гоё байсан бэ гэх мэт харилцан ярилцах хэрэгтэй.

4. Хүүхэд тань ном унших сонирхолгүй байгаа үед нь хүчээр суулгах хэрэггүй. Энэ нь хүүхдэд хурдан дуусаасай гэсэн бодол төрүүлэх бөгөөд номонд дургүй болж эхэлдэг. Харин сонирхолтой үйл явдал дээр нь дуусгаад маргааш үргэлжлүүлэн уншъя гэвэл номоо үргэлжлүүлэн уншхыг тэсэн ядан хүлээдэг.  



5. Та өөрөө ном уншдаггүй бол хүүхдээ ном уншхыг шаардах нь бүтэхгүй зүйл юм. Харин хүүхдийнхээ нүдэнд ном уншиж харагдах, тухайн номныхоо тухай хүүхэддээ ярьж өгөх нь ном унших сэдлийг төрүүлж байдаг. Тиймээс хамгийн багадаа 7 хоногт 1 удаа хүүхэддээ ном уншиж өгөхөөс гадна ярилцаж байх хэрэгтэй. 

Эдгээр 5 зүйлийг хэрэгжүүлэхээс гадна хүүхэддээ өдөрт дор хаяж 10-15 минут ном уншиж өгвөл хэл яриа, сэтгэхүй сайн хөгжих бөгөөд долоо хоногт 2-3 удаа уншиж хэвшвэл хүүхдийн хүмүүжилд онцгой эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг битгий мартаарай. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.