”Missosology Mongolia Fashion Show” -ны тайзнаа үзүүлсэн загварууд

Сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг "Missosology" сайтын албан ёсны нээлт буюу ”Missosology Mongolia Fashion Show” 4 -р сарын 2 - ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү шоунд "Face of beauty international 2013" тэмцээний титмийн эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги, 2015 оны тэмцээний дэд байрын мисс Унгарын гоо бүсгүй Далма Карман болон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн чадварлаг загвар өмсөгчид 5 төрлийн загварыг үзүүлсэн юм. 

Дэлхийд танигдсан Монгол бренд "Говь" ,  италийн алдарт бренд "Loriblu" , тансаг зэрэглэлийн дахин давтагдашгүй даашинзны бренд "O Couture", "Precious fashion house" , их хотын өнгийг тодорхойлох үндэсний үйлдвэрлэгч "Марал" брендүүд оролцож, 2016 оны хавар, зуны шинэ коллекцио танилцууллаа. 

Шоуны үеэр  Дуучин Т. Дэлгэрмөрөн, хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ , Лемонс, Дуурийн дуучин Н.Нарантуяа нар уран бүтээлээ хүргэсэн юм. Энэхүү шоуг “UBS” телевизийн хөтлөгч Анхбаяр санаачлан, зохион байгуусан юм. 



Олон улсын чанартай тэмцээнд өмсөж амжилт үзүүлсэн даашинзнуудаас сонирхууллаа 



Govi брэндийн энэ хаврын шинэ загваруудаас 



LORIBLU Mongolia хувцаснуудаас сонирхууллаа



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.