Сармисны үнэр амнаас яагаад салдаггүй вэ?

Америкийн химийн хүрээлэнгийн эрдэмтэд сармис идсэний дараа хүний амнаас муухай үнэр гардаг шалтгааныг судласан дүнгээ ил болгожээ. Сармисан дотор олон тооны химийн нэгдлүүд байдаг учраас сармисны үнэр удаан хугацаанд арилахгүй хадгалагддаг гэдгийг тэд тайлбарлав. Шинжлэх ухаан одоогоор энэ асуудалтай тэмцэх найдвартай аргыг олж чадаагүй байгаа билээ.

 Шинжээчдийн олж мэдсэнээр сармис аллил метил дисульфид гэдэг бодисыг агуулдаг аж. Энэ химийн нэгдлийг тэд онцгой тэсвэртэй, элдэв урвалд оруулахад амаргүй зүйл хэмээн хүлээн зөвшөөрөв. Цусанд ороод энэ нэгдэл урт хугацааны туршид бие махбодоор гүйдэг байна. Ингэснээр амьсгал болон биеийн гаргаж буй бүх шингэнүүдэд өвөрмөц таагүй үнэрийг өгдөг аж.

 Шүдээ сайтар угааж, амьсгалыг сэргээх бусад бодисуудыг хэрэглэх нь сармисны үнэрийг хэсэг хугацаанд л дардаг байна. Улмаар удалгүй сармисны үнэр ханхийх болно.

 Сармис аль эртнээс л химичид болон эмч нарын сонирхлыг ихээр татаж ирсэн билээ. Өмнө нь судалгаагаар сармис хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдэг нь тогтоогдож байв. Түүнчлэн сармис зүрх, судасны тогтолцоонд ихээхэн ашиг тустай бөгөөд шарх амархан эдгээдэг, нянгийн халдвараас сэргийлдэг, хордлого тайлах шинж чанаруудтай гэдэг нь батлагдсан юм. Сармисанд В, С, Е аминдэмүүд ихээр агуулагддаг бөгөөд кали, кальци, натри, магни бас байдаг аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.