Сексийн чадавхийг нэмэгдүүлэхэд шоколад тустай
Хүн яаж үнэртдэгээс түүний сексийн чадвар болон эсрэг хүйстнээ татах чадвар нь
тодорхойлогддог байна. Харин тэр хүн юу идэж байгаа нь, түүнд бусдыг татах
чадвар байгаа эсэхэд шууд нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, хайртай бүсгүйгээ өдөөж,
түүндээ таашаал өгч чадаж байгаа эсэх нь үнэртэх мэдрэмж болон юу идэж ууж
байгаагаас шалтгаалдаг ажээ.

Сексийн
чадавхийг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйл нь шоколад, түрс, анар жимс, зарим
төрлийн загас, далайн амьтад болон янз бүрийн амтлагчууд багтдаг байна. Учир нь
эдгээр бүтээгдэхүүнүүд нь бие махбодийг өдөөх чадвар бүхий тусгай бодисуудыг
агуулж байдаг.
Энэ
амин хүчил нь D аспаргиний, М-метил D- аспартат гэж нэрлэдэг юм байна. Өмнө нь
бол эрдэмтэд хясааны шидэт хүч нь тэдгээрийг агуулдаг цинкийн нөхөн сэргээх
нөлөөлөлтэй холбоотой гэж үзэж байсан юм. Цинк нь эр хүний үрийн шингэнд байдаг
бөгөөд эрчүүл үрээ гадагшлуулах болгондоо нэгээс гурван миллиграмм цинк алддаг
юм байна.
Хясаанаас
гаргаж авсан амин хүчлүүдийг хархнуудад хийхэд тэдний сексийн идэвх нэмэгджээ.
Амин хүчлүүд ингэхдээ гормоны гинжин урвалыг бий болгож, үүний үр дүнд
эрэгчингүүдэд тестостерон, эмэгчингүүдэд прогестерон боловсрогдож байсан байна.
Бэлгийн
сулралд орсон эрчүүд хясаа идэх хэрэгтэй
Гэхдээ
хясааг зөвхөн түүхийгээр нь идэх хэрэгтэй. Учир нь боловсруулсаны дараа
аминхүчлүүд багасдаг гэж эрдэмтэд онцолж байна. Хясаанууд эмэгтэйчүүдэд ч гэсэн
бас нэмэлт өдөөлт өгдөг байна.







