Бейонсе хамгийн өндөр орлоготой дуучнаар шалгарав

Forbes сэтгүүлээс шалгаруулсан энэ оны хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг Бейонсе тэргүүлэв.

2013 оны зургадугаар сараас энэ оны мөн сар хүртэл дуучин Бейонсе 115 сая ам.долларын орлого олсон байна. Forbes сэтгүүлээс мэдээлж буйгаар орлогын гол эх үүсвэр нь 95 удаагийн тоглолт, Beyonce нэртэй шинэ цомгийн борлуулалт байсан гэнэ.



Үүнээс гадна Бейонсе H&M брэнд хувцасны болон PepsiCo корпорацийн зар сурталчилгаанд тоглож багагүй орлого олжээ.


Тэрбээр өнгөрсөн жил энэхүү жагсаалтын дөрөвт бичигдэж байв.

Сонирхуулахад Бейонсе өмнө нь Forbes сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтад мөн нэлээд дээгүүр бичигдэж байсан юм.




Жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Тейлор Свифт орсон. Тэрбээр "1989" шинэ цомгийн борлуулалт, CocaCola, Keds гутал, CoverGirl гоо сайхны бүтээгдэхүүний зар сурталчилгаанд тоглож нийт 64 сая ам.долларын орлого олжээ.

Удаах байрт дуучин Пинк 52 сая ам.долларын орлоготойгоор жагсаж байна.


Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан Мадонна энэ жилийн жагсаалтад багтаагүй.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.