Уитни Хьюстоны амьдралаар кино хийнэ


Домогт дуучин, жүжигчин Уитни Хьюстон дөчин найман насандаа хорвоог орхисонд дэлхий даяар гашуудан, эмгэнэж байсан үе саяхан.

Тэрээр 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Beverly Hilton” зочид буудлын 1024 өрөөнөөс зүрх нь зогссон байдалтай олдсон юм. “Universal Pictures” компани дуучны амьдралаар “Би үхээгүй” хэмээх киног хийж эхэлсэнээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн Хьюстоны бага насны дүрийг жүжигчин Уилл Смитийн охин Уиллоу бүтээх бол идэр насанд нь Женнифер Хадсон, Вивики Фокс, Жордин Спаркс, Рианна нар өрсөлдөж буй гэв.

Кино багийнхан Рианнаг ихэд сонирхож, түүнийг хэд хэдэн удаа пробонд оруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй 2012 онд “Тэнгисийн тулаан” гэх кинонд туслах дүр бүтээсэн билээ. Рианна “Би Уитни Хьюстоны дүрд тоглохыг хүсч байна. Тэгэхдээ Женнифер Хадсон бол гайхалтай дуучин бас жүжигчин. Би түүнийг Хьюстоны дүрд илүү тохирно гэж бодож байгаа” хэмээн “Hollywood” сонинд ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.