Инстаграм хуудаснаа хамгийн олон дагагчтай дэлхийн одууд
Инстаграм хуудас залуухан боловч маш олон хэрэглэгчтэй. Үүгээр дамжуулан олон хүмүүс алдартай болж, мөн алдартай хүмүүс ч олон сая хүмүүстэй харилцах боломжтой байдаг. Сая сая дагагчтай дэлхийн одуудыг танилцуулж байна.
1, Селена Гомез - 117 сая гаруй дагагчтай

Залуу уран бүтээлч маань өөрийн шинэ соргог зураг, өдөр тутмын амьдралаа байнга фэнүүдтэйгээ хувцаалцдаг учраас олон сая хүмүүс түүнд дуртай. Селена одоо 25 настай. Багадаа “Барни ба түүний найзууд”-д тоглодог байхдаа жүжиглэх тухай бүхнийг сурч авсан гэж тэрээр ярьдаг. Магадгүй түүний ээж нь жүжигчин байсан учир тэр жүжигчин болохыг илүү их хүссэн байх. 5 настайд нь ээж аав 2 нь салж, 2006 онд ээж нь дахин гэрлэсэн байна. Селена тусламжийн зүйл их хийдэг. Саяхан 4 орон гэргүй нохой үрчилж авсан, мөн тэр ЮНИСЕФ-ийн хамгийн залуу элч билээ. Хамгийн сайн найз Демитэйгээ хамт "Demi and Selena show" гэсэн сериал хийж байсан. Мөн тэр Тэйлор Свифттэй салшгүй сайн найзууд юм. Селена өөрийн гэсэн "Selena Gomez and the Scene" гэсэн хамтлагтай. 2009 оны дундуур "Kiss and Tell" хэмээх анхны цомгоо гаргасан. Селена үргэлж гоё хувцасладаг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг.
2. Ариана Гранде - 103 сая дагагчтай

Жижигхэн биенээс гарамгүй хүчтэй сайхан хоолойтой тэрээр 1993 оны 6 сарын 26-нд АНУ-ын Флорида муж улсын Бока Ратонд төрсөн. Америкийн жүжигчин, дуучин. Ариана Гранде "Victorious" болон "Sam & Cat" гэх олон ангит инээдмийн киногоор олонд танигдсан ба тэрээр "youtube" хуудсанд өөрийн дуулж буй бичлэгээ тавьснаар хүмүүс түүнийг чамгүй сайн дуулдаг гэдгийг анх мэдэж байсан. Түүний анхны албан ёсны дууны клип "Put your hearts up" нэртэйгээр 2011 онд гарч байжээ. Түүний дараа Ариана өөрийн гэсэн олон хит дуу гаргаснаар олон шүтэн бишрэгчтэй болж, нэр хүнд нь улам өсөж эхэлсэн. Бас тэр кинонд тоглож эхэлсэнээр илүү алдартай болсон юм. Багаасаа дуу хөгжимд дуртай түүний урлагийн гараа Бродвэй театраас эхэлсэн. Тэрээр анхны цомгоо 3 жилийн турш бүтээж гаргасан бөгөөд уг цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь борлогдож байжээ. Мөн түүний 2015 оны 4-р сард гаргасан цомог нь гарсан даруйдаа Америкт л гэхэд 600 мянган хувь борлогдсон юм.
3. Тайлор Свифт - 100 сая дагагчтай
Тайлор Свифт 1989 оны 12 сарын 13-нд Америк улсын Пеньсилвани мужийн Ридингт төрсөн. Эцэг нь санхүүгийн зөвлөх байв. Нэг эрэгтэй дүүтэй. 9 настайд нь түүний гэр бүл Теннисси мужийн Нэшвилл рүү нүүсэн. Тайлорын авьяасыг таниулах хөгжмийн зуучийг хайж явсаар 14 настайд нь Нью-Йоркийн Дан Дымтров менежерийн тусламжтай кантри дуу дуулах болсон. Тэрээр царайлаг, гоо сайхан биетэйгээс гадна маш хүчтэй хоолойтой дуучин. Тийм ч учраас бүх цаг хамгийн шилдэг дуучдын нэг хэмээн түүнийг ярьдаг.
4. Беонсе - 99,7 сая дагагчтай

Дэлхийн хамгийн алдартай , авъяасаа дэлхий дахинд таниулж чадсан гайхалтай эмэгтэй. Америкийн дуучин, жүжигчин Бейонсе 1981 оны 9 дүгээр сарын 4-нд Хьюстонд төрсөн. Бага байхаасаа дуу дуулж эхэлсэн бөгөөд хамтлагтай байсан аж. 2000 оноос соло уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд тэр нь ч тун амжилттай байсан. Дуучин бүсгүй соло уран бүтээлээ эхэлснээсээ хойш алдарт продюссер, реппэр Jay Z-тэй хамтран ажиллах болсон бөгөөд тэд энэ үедээ үерхэж эхэлсэн гэдэг. Одоо тэд 3 хүүхдийн эцэг эх болоод байгаа билээ. Өөрийн жирэмсэн үеийн зургаа ихэр хүүхэдтэй болно гэсэн мэдээллийг тавьснаар цахим ертөнцөд шуугиан тарьсан билээ.
5. Ким Кардишиан - 9801 сая дагагчтай

Дуулиант гэр бүлийн гишүүн. Тэдний амьдралыг дэлхийн олон сая хүмүүс сонирхдог. Өдгөө 36 настай 2 хүүхдийн ээж. Амеркийн шоу нэвтрүүлгийн од, жүжигчин, бизнес эмэгтэй. Тэрээр 2014 оны хөдөлгөөнт тоглоом хийж, Холливуд, олон төрлийн хувцас, бүтээгдэхүүн гаргаж, 2015 оны ном хүртэл гаргасан. 2015 онд хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэж байв. Шүүмжлэгчид болон шүтэн бишрэгчид ихтэй. Түүний шоу 2015 он гэхэд хамгийн өндөр орлоготой телевизийн нэвтрүүлэг болж, нийт орлого нь 53 сая доллараас давсан байна.
6. Кайли Женнер - 91,8 сая дагагчтай

Ким Кардишианы дүү гэдгээр олон хүмүүс мэддэг. Дөнгөж 20 настай ч дэлхийн олон саяд хүмүүс танигдсан. Амеркийн жүжигичн, интерьер, бизнес эрхлэгч, загвар өмсөгч эмэгтэй. 2012 онд тэрээр PacSun брэндтэй эгч Кендаллтайгаа хамтран ажиллаж байсан бөгөөд "Кендалл & Кайли" нэрийн хувцас гаргаж байв. 2015 онд Jenner өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Кайли Косметикс гэж нэрлэж олон нийтэд хүргэсэн юм. 2014, 2015 онуудад Time сэтгүүлээс түүнийг "хамгийн нөлөө бүхий өсвөр охин" жагсаалтанд бичиж байв. 2017 онд Forbes - оос "хамгийн нэр нөлөө бүхий залуу эмэгтэй" жагсаалтанд бичсэн байна.
7. Кендал Женнер - 78,7 сая дагагчтай

Гоо үзэсгэлэн, бие галбираараа бусад эгч нараасаа эрхгүй ялгардаг 20 настай модель Кендал Женнер. "Victoria secret" - ын загавар өмсөгч тэрээр 1995 оны 11-р сарын 3 -ны энэ өдөр АНУ- ын Лос Анжелес хотноо мэндэлжээ. 2009 оноос буюу 14 настай байхаасаа загвар өмсөж эхэлсэн юм. Сэтгүүлийн нүүр чимж, хэд хэдэн загварын шоунд оролцож өөрийнхөөрөө ур чадварыг харуулсан бөгөөд Кардишианы шоугаар олны танил болж байсан билээ. Кендал Женнер 179 см - ын өндөртэй бөгөөд алаг нүд, тэгш сайхан хөл нь бүр ч сайхан харагдуулдаг.
2014, 2015 онд Парис, Милан, Нью - Йоркийн загварын долоо хоногуудад алдартай загвар зохион бүтээгдчдийн бүтээлийг тайзнаа өмсөж байлаа. Форбесээс тодруулсан 2015 оны хамгийн өндөр өртөгтэй загвар өмсөгчдийг жагсаалтын наймдугаарт дөрвөн сая долларын ашиг өртгөөр орсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.