Бохир суултуураас болгоомжил бүсгүйчүүдээ!

Эмч нарын зөвлөж буйгаар эмэгтэйүүдийн өвчний багагүй хувь нь бохир суултуураас болж  үүсдэг гэнэ. Ялангуяа ажлын газар, фитнесийн газар гэх мэт нийтийн бие засах газарт орохдоо болгоомжтой байгаарай! Эдгээрт маш их хүн ордог учраас олон төрлийн өвчин хуримтлагдсан байдаг бөгөөд цэвэрлэгээ бага авсан байдаг байна.



 Хүмүүс 00-ийн өрөөгөө цэвэрлэдэг ч орчин тойрныг нь цэвэрлэхгүй байх нь бий. Тэгвэл суултуураас илүүтэйгээр суултуурын орчин тойрон дээрх зүйлсэд илүү их бактери цугладаг гэсэн байна.
Харин суултуурт их хэмжээний бактери агуулагдсан байдаг учраас та биеэ засахаас өмнө нэг заавал усаа татчихаж байгаарай! Ингэхдээ суултуурынхаа усыг татахаасаа өмнө тагыг нь тавих явдал. Учир нь усыг татах үед маш их хэмжээний бактер агаарт цацагддаг аж. Хэрвээ өмнө нь татахгүй бол өмнөх хүн чинь татаагүй байвал тэр таныг эрсдэлд хүргэж мэдэх юм шүү! Мөн суултуурын дээр ариун цэврийн цаас тавьж биеэ засаж байгаарай! Учир нь арьс өнгөний өвчин мөн суултуураар дамжиж халдварладаг юм байна.
Бүсгүй танд гэж хэлэхэд онгоцоор зорчиж байгаа үед 00-ийг нь хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь онгоцнууд 00-ио ариутгах нь тун бага байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.