Бусдад амь, амьдрал бэлэглээд буцсан хүүд эмч нар хүндэтгэл үзүүллээ

Дэлхий дээр гайхамшигт сайн сайхан зүйл үргэлж болж байдаг гэдэгт олон хүн итгэдэг биз ээ. Тэгвэл тэдгээр сэтгэл эмзэглэмээр ч гэлээ гайхамшигт бахархмаар явдал БНХАУ-д саяхан боллоо. Өнгөрсөн зургаадугаар сард тус улсын Шэньчжэнийн 11 настай Лян Яои гэх хүү тархины хорт хавдраар нас баржээ. Хүү нас барахаасаа өмнө эцэг эхдээ өөрийнх нь эд эрхтнүүдийг хэрэгтэй хүнд нь шилжүүлэн суулгаж, буян үйлдэхийг хүссэн байна. Хүүгийнхээ хүсэлтийг ч биелүүлжээ.



Лян Яои хүүгийн нас бардаг өдөр түүний элэг, бөөрийг өөр хэн нэгэнд шилжүүлсэн бөгөөд бусдад амь, амьдрал бэлэглэсэн юм.

Хүү энэхүү өвчнөөрөө олон жил шаналсан бөгөөд 2 жилийн өмнө хагалгаа хийлгэх ёстой байсан ч чадаагүй ажээ. Ингээд жаахан биедээ баймгүй ухаантай, сайхан сэтгэлт хүүгийн өмнө бүх эмч нар бөхийж, хүндэтгэл үзүүлж, эцсийн замд нь үджээ. Бүх хүмүүсийн нүдэнд нулимс хурсан байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нээрээ (182.160.42.39) 2015-05-28 21:01:50
Эвий эвий яасан ч агуу сэтгэлтэй хүү вэ