Цусан дахь холестерины түвшинг бууруулдаг 5 төрлийн хүнс:
Энэ нь уусдаг эслэгийг агуулдаг. Бага нягтралтай буюу муу холестерины түвшинг бууруулна. Эслэг агуулсан хүнс - бөөр хэлбэрт вандуй, алим, чавга, арвай, лийр, жимс нь хоол боловсруулах замд ороод өөх, тосыг шимэгдүүлдэг.

2. Хушга, самар.
Хушга, самранд агуулагдаж буй тосны ханаагүй хүчил нь судасны ханыг эрүүл, уян хатан байхад тусалдаг. Гэвч их хэмжээгээр хэрэглэвэл илүүдэл жинтэй болох хандлагатай тул хязгаартай хэрэглээрэй.
3.Загас.
Загасны маханд агуулагддаг омега 3 гэдэг тосны хүчил нь цусны даралтыг бууруулж, бүлэн үүсэлтийг багасгадаг. Загасны тос, омега 3-ийг тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Мөн омега 3-ийг агуулсан хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэж болно.
4.Оливийн тос.
Олон төрлийн антиоксидантуудыг агуулсан байдаг. Эдгээр нь муу холестериныг хэвийн түвшинд барьж байхад тусалдаг. Оливийн тосны өдрийн хэрэглээ нь хоолны халбагаар 2 удаа буюу 23 гр. Энэ хэмжээгээр өдөр бүр хэрэглэх нь эрүүл байлгахад хангалттай хүрэлцээтэй.
1. Стерол ба станолыг агуулсан хүнс.
Маргарин, жүрж, тарганд эдгээр бодисууд нь өндөр хэмжээгээр агуулагддаг. Энэ нь муу холестериныг бууруулна. Стерол, станолын өдрийн хэрэглээ 2 гр, 2 стакан жүржийн шүүс уухтай тэнцэнэ.
Таргалахгүйн тулд юу хийх вэ.
1. Хооллохын өмнө, дэл сул юм идэхийн өмнө та өөрөөсөө “би үнэхээр өлсөж байна уу?” гэж асууж бай.
2. Өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнүүдээс татгалз.
3. Хоолоо тайван, удаан, сайн зажилж идэх хэрэгтэй.
4. Хоол хийж байх үедээ олон дахин амсаж болохгүй, учир нь үүнээс болж өөрийн мэдэлгүй жин нэмдэг.
5. Хүлээн авалт болон айлд зочлох үедээ “ганц л удаа” гээд хэтрүүлж идэж болохгүй.
6. Хоол хүнсэндээ өөх багатай мах хэрэглэ.
7. Өдөрт 1-2 удаа л махан төрлийн хоол идээрэй. Зуны цагт өдөр алгасч эсвэл 7 хоногт 2-3 удаа л махан төрлийн хоол идэх нь хангалттай. Харин өвлийн цагаар махан хоолноос татгалзах нь манай орон шиг эрс тэс уур амьсгалтай оронд зохихгүй.
8. Өдөрт жимс, ногоо 200 граммаас багагүй хэрэглэж занш.
9. Нүүрс усны зүйлийг хүнсэндээ хязгаарлах хэрэгтэй.







