Хятадын ТЭРГҮҮН ХАТАГТАЙН тухай 8 баримт
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх Төрийн айлчлал хоёр орны
төдийгүй дэлхий дахины анхаарлын төв дэх үйл явдал болж байна. 
Хятадын удирдагч Си Зиньпиний нэр хүнд олон улсад өмнө нь байсан удирдагч нараас илүүтэй түгж, нөлөөлөл, рейтингийн хувьд өндөр байгаа юм. Түүний энэхүү нөлөөлөл гэргий Пенг Лиюаньтай ч шууд холбоотой.
Энэ пүрэв гаригт болох Си Зиньпиний айлчлалд хатагтай Пенг Лиюань манай улсад мөн хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр Хятадын үе үеийн удирдагч нарын эхнэрүүдээс эрс ялгарч байгаа нэгэн билээ.

Пенг Лиюань улс орондоо алдартай дуучин бөгөөд нэгэн үе нөхрөөсөө ч илүү нэр хүндтэй явсан юм. Харин Си Зиньпинийг БНХАУ-ын дарга болсны дараа Тэргүүн хатагтайн намба заах болжээ. Түүний хувцаслалт, биеэ авч явах байдал, гоо сайхaн нь өмнөх үеийн тэргүүн хатагтай нараас эрс ялгарч Францийн Ерөнхийлөгч асан Саркозигийн эхнэр Карло Брунитэй харьцуулагддаг.
Пенг Лиюанийг Хятадын дипломат харилцааны "Шинэ од" ч гэдэг.
Ингээд Пенг Лиюань тэргүүн хатагтайн тухай сонирхолтой баримтаас хүргэж байна.
1. 1962 оны арваннэгдүгээр сарын 20-нд Шандунг мужийн Юнченг хошуунд төрсөн. Нөхөр Си Зиньпинээс есөн насаар дүү.
2. Нийтийн дууны дуучин, сопрано хоолойгоороо нэрд гарсан.

3. 18 насандаа Хятадын Ардын Чөлөөлөх Армид элссэн ба тэндээс авъяасаараа шалгаран Армийн Урлагийн академи
д орж байжээ.
4. 1982 онд анх CCTV-ийн Цагаан сарын Гала тоглолтонд оролцсоноор олны танил болсон.
5. 1980-аад оны залуусын адил найз нөхдийн зуучлалаар Си Зиньпинтэй танилцсан. 1987 оны есөн сарын 1-нд Фужиан мужийн Шиаменд тэд хуримаа хийжээ.
6. Тэд 1992 онд төрсөн Си Минзе хэмээх нэг охинтой.
7. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал цолтой.
8. Forbes сэтгүүл түүнийг 2014 оны хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн 57 дугаарт нэрлэжээ.







