Орчин үед буруу эрхэлсэн хүүхдүүд ихсэж байна

Австралийн нэгэн нэр хүндтэй сэтгэл зүйч эцэг эх нь хэзээ ч үгүй гэж хэлдэггүйн улмаас хил хязгаарыг мэдэхээ больсон, эрх нь дэндсэн буруу үеийнхнийг өсгөж байна хэмээн Австраличуудад хандан анхааруулжээ. Dr Michael Carr-Gregg эцэг эхчүүдийн үр хүүхдээ хүмүүжүүлэх таван гол асуудлаас үүдэн хүмүүжлийн доголдолтой хүүхдүүд бий болдог тухай шинж тэмдгээр нь тайлбарлан өгүүлсэн байна.



Австраличууд буруу эрхэлсэн шинэ үеийнхнийг өсгөж байна хэмээн эрдэмтэд анхааруулж байна 1
Түүний хэлж байгаагаар хамгийн эхний асуудал бол маш олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөл арчих алчуур болж байгаа явдал гэнэ. Тэрээр үүнийгээ N витамины дутагдал гэж нэрлэсэн бөгөөд үүний үр дүнд хүүхэд үгүй гэдэг үгийг хүлээж авах чадваргүй болдог гэж тайлбарлажээ.

Австраличууд буруу эрхэлсэн шинэ үеийнхнийг өсгөж байна хэмээн эрдэмтэд анхааруулж байна 2
“Эцэг эхчүүд хил хязгаарыг тогтоодог байх нь маш чухал. Эцэг эхчүүдийн үргэлжийн бөөцийлөлд өссөн хүүхэд биеэ даах чадваргүй, өөрийн асуудлыг шийдэж чаддаггүй нэгэн болж өсдөг ба үргэлж хэн нэгний асрамж, хайр халамжинд байхыг эрмэлздэг болдог.” хэмээн Dr Michael Carr-Gregg өгүүлж байна.

Эцэг эхчүүдээсээ буруу хүмүүжил авсан хүүхдүүдийн жишээг Австралийн сургуулиудад харж болно.
Сэтгэл судлаач эрхэм хэлэхдээ тэрээр зөвхөн өөрийн эмнэлэгт төдийгүй Австралийн сургуулиудад буруу хүмүүжлийн үр дагаврын маш олон жишээг харж байдаг гэжээ.
“Сүүлийн 15 жилийн хугацаанд би сургуулийн өмнөх боловсрол олгох газрууд, бага болон дунд сургуулиудаар илтгэл тавихаар зочилсон. Ингэхдээ сүүлийн 20 орчим жилийн хугацаан дахь эцэг эхчүүдийн хүмүүжүүлэх хэлбэрийн ичмээр өөрчлөлтийн жишээг олон харсан. Бид хот хэмээн нэрлэсэн хиймэл суурин руу хошуурч, юуны түрүүнд ажлаа тавих болсноор нөхөрсөг харилцааны олон хэлбэрүүд үгүй болохыг харж байна. Эцэг өвгөдөөс үүдэлтэй сурган хүмүүжүүлэх ухаалаг арга барилууд үгүй болж байна.”



Dr Carr-Gregg-ийн анхааруулж байгаагаар хүмүүжлийн доголдлын үр дагавар нь урт болон богино хугацааны нөлөөтэй гэнэ. Богино хугацааны үр дагаврыг Австралийн зоогийн газрууд, хүлээлгийн өрөө, нисэх буудлуудад хаана ч харж болох ба тэнд хүүхдүүд хэрхэн хяналтаас гарсан, зэрлэг бүдүүлэг хүмүүс шиг байгааг харж болно.

“Эцэг эхчүүд үгүй гэж хэлэхээс мөн муу эцэг эх шиг харагдахаас айсандаа энэ тал дээр юу ч хийдэггүй.” хэмээн өгүүлэх Carr-Gregg-ийн анхааруулж байгаагаар эцэг эхчүүдийн энэ буруу хүмүүжил олгож байгаа явдал нь хүүхдүүд болон өсвөр насныхны оюун санаанд гол нөлөө үзүүлдэг гэжээ. Түүний бодлоор урт хугацааны үр дагавар нь инфантилизм буюу биеэ даах чадваргүй, сул дорой, бусдаас хамааралтай, асуудал шийдвэрлэх чадваргүй нэгэн болоход хүргэдэг гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.