Дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй

Энэхүү эмэгтэйг Жианшиа гэдэг бөгөөд Хятадын Шанхай хотын иргэн юм. Тэрээр ирэх 2018 онд хэвлэгдэх Гиннессийн номонд дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй хэмээн бичигдэж байна. Түүний сормуусны урт 4,88 инч буюу 12.4 см юм. Жаншиа 1968 онд төрсөн бөгөөд өдгөө 50 настай.



Түүний сормуус яагаад ийм урт ургасан бэ? , нүүрийг нь загатнуулдаг болов уу? , харахад нь бэрхшээл тулгардаг уу? Үс салаалдаг болов уу? Тайрч байсан уу гэх мэт маш олон сонирхолтой асуултын хариулт нууц хэвээр байгаа юм. Түүнээс урт сормуустай хүн дэлхий дээр байгааг үгүйсгэхгүй. Тиймээс тэрээр рекордыг өөртөө авч үлдэхийн тулд сормуусаа илүү сайн арчилж байгаа бөгөөд сүүлийн 14 сар улам урт болсон хэмээжээ.

Тэрээр "хүмүүс миний юу ярьж байгааг анзаарахгүй зөвхөн сормуус руу минь ширтсээр байдаг. Хүн болгон ийм хандлагатай байхаар сүүлдээ хэцүү санагдах үе байсан" хэмээн ярьжээ.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.