Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ?

Дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт байдаг билээ. Үүнийг “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг ба “NEF” судалгааны байгууллагаас  жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тооцоолон гаргадаг байна. Хамгийн анх 1972 онд Бутаны эзэн хаант улсад Үндэсний нийт аз жаргалын индекс гэж гаргаж байжээ.

Уг жагсаалтыг гаргахын тулд 156 орны иргэдийн санал асуулгыг авахаас гадна эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, нэг хүнд ногдох ДНБ, эрх чөлөө, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол зэрэгт үзүүлэлтийг ашигладаг аж.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон арван улсыг танилцуулж байна.

1. Дани рейтинг оноо: 7.693

2. Норвеги рейтинг оноо:7.655

3. Швейцарь рейтинг оноо:7.650

 

 

4. Нидерланд рейтинг оноо:7.512

5. Швед рейтинг оноо:7.480

6. Канад рейтинг оноо:7.477

7. Финлянд рейтинг оноо:7.389

8. Австри рейтинг оноо:7.369

9. Исланд рейтинг оноо:7.355

10. Австрали рейтинг оноо:7.350

102. Монгол улс рейтинг оноо: 4.834

Монгол улс 2012 онд 151 орноос 146 орж байсан бол 2013 онд 156 орноос 102 дугаар байранд бичигдэж аз жаргалын индекс өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэсэн хэдий ч иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалтай байдал Сомали, Тунис, Зимбабе зэрэг Африкийн орнуудтай ижил түвшинд байгааг анхаарах нь зүйтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.