Диана гүнжийн хуримын бялууны жижиг хэсэг зарагджээ

Тэртээх 33 жилийн өмнөх хуримын бялууны хэсэг дуудлага худалдаагаар зарагдсан гэхээр та гайхаж байна уу? Тэгвэл танд доорх мэдээллийг хүргэе.

Диана гүнж, ханхүү Чарлес нарын хуримын бялууны жижиг хэсгийг онлайн худалдаагаар заржээ. Тус бялууны хэсэг яг 33 жил хадгалагдаж ийнхүү хувийн эзнээ болсон байна.


Лос Анжелесын дуудлага худалдаагаар бялуу зарагдсан бөгөөд Нейт Д. Сандерс гэгч хүн худалдан авсан байна. Хэдийгээр өндөр үнээр бялууны хэсгийг худалдан авсан ч идэж үзэхийг оролдоогүй гэнэ. Сонирхолтой нь бялууны жижиг хэсэг 33 жилийн өмнөх лац, бэлэгний хайрцагтайгаа хэвээр байжээ. 

Дашрамд дурдахад Гүнж Диана, ханхүү Чарлес нар 1981 оны долоо дугаар сард гэрлэж 1996 онд албан ёсоор салсан ч 1992 оноос тус тусдаа амьдрах болсон билээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.