“Anemone” хамтлагийн цомгийн баяр болно
Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ саяхан үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийх гэнэ. Сонсогч, фенүүддээ албан ёсоор анхны цомгоо танилцуулах арга хэмжээг 5 дугаар сарын 6-нд 16 цагт “Хаан банк театр”-т зохион байгуулахаар болжээ.

Тус цомгийн баярт “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна. Мөн “Benetton” брэндийн хувцас загварын шоу болох аж. Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үүгээр хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой ажээ.
Түүнчлэн “Anemone” хамтлагийн анхны цомгийг даваа гаригаас эхлэн 15000 төгрөгийн үнээр “UBS CD SHOP”, “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон онлайнаар борлуулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Julia
(122.229.28.34)
2013-05-04 13:19:47
Hehe yamar hymadhan 5000tugruguu gej uu yaanayamarch Ulsan baihgui hymadhan togloltoo gej
0
0
0
Хариулах