Хуурамч бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн нээгдлээ
2012-09-20

МҮХАҮТ-д "Оюуны өмч, чанартай импортыг дэмжих, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх" үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн өчигдөр нээгдсэн бөгөөд энд чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэхээс гадна хуурамч бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна.
Үзэсгэлэнгийн ач холбогдол нь хуурамч болон жинхэнэ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм.
Уг арга хэмжээг МҮХАҮТ, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар хамтран иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас сэргийлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэжээ. Уг арга хэмжээ өнөөдөр хуурамч эм, эмийн бүтээгдэхүүний талаар үргэлжлэх аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







