Гоо сайхны хагалгаа хийлгэхэд анхаарах зүйлсүүд

Орчин үед охид бүсгүйчүүд пластик буюу гоо сайхны хагалгааг ихээр сонирхох болжээ. Гоо сайхны хагалгаа гэхээр хүмүүс ихэвчлэн өөрт заяасан эрхтнээ засаж янзлуулдаг гэж ойлгодог. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Байгалиас эсвэл тохиолдлоор болсон нүүр ам, биеийн гажиг заслыг янзлах мэс ажилбар юм.
Ямар ч шалтгаантай байсан та гоо сайхны мэс заслыг сонгосон бол дараах зүйлсүүдийг мэдээд аваарай.



Хамгийн эхэнд эмч сонгох: 

Гоо сайхны хагалгааг хийлгэхийн өмнө эмэгтэйчүүд бусдаас сургаар сонссоноо аль эсвэл интернэтээс олоод л зорьж очдог. Тэгэхээр та ганцхан эмч дээр очиж болохгүй. Олон эмнэлэгт, янз бүрийн эмч нартай уулзах хэрэгтэй. Зөвлөгөө авах явцад танд хамгийн итгэлтэй санагдсан, таны асуултанд тод ойлгомжтой хариулсан эмчээ сонгох хэрэгтэй. 

Хагалгааны үнэ, хагалгаа үргэлжлэх хугацаа: 

Зайлшгүй анхаарал тавих зүйл бол хагалгааны үнэ юм. Эмч нарын үнэ өөр өөр байх боловч нэг их зөрүү гардаггүй. Гэхдээ үнэтэйг нь сонгосон ч хагалгааны явцад алдаа гарахгүй гэсэн баталгааг өгч чаддаггүй. Мөн үргэлжлэх хугацаа гоо сайхны хагалгаанд маш чухал. Ихэнхидээ мэдээ алдуулалтын хугацааг мөнгөөр тооцох тохиолдол байдаг. Тиймээс үргэлжлэх хугацааг тодорхой мэдэх хэрэгтэй. Мэс ажилбар удаан үргэлжлэх тусам таны төлөх мөнгө өснө гэсэн үг юм.



Мэдээ алдуулалтын ямар аргыг сонгох вэ? 

Хагалгааны үед мэдээ алдуулалт маш чухал. Та хагалгаанд орохын өмнө бүх төрлийн шинжилгээг нарийн хийлгэсэн байх шаардлагатай. Тухайн хүний биеийн байдлаас хамааран мэдээ алдуулалтыг хийдэг. Ямар мэдээ алдуулалт хийх вэ гэдгийг шинжилгээний хариу гарсны дараа тодорхойлж болох юм. Нүдэнд давхраа хийлгэх, хамар өндөрсгөх зэрэг хөнгөн хэлбэрийн хагалгааны үед та хэсгийн мэдээ алдуулалтыг сонгох нь зүйтэй. Энэ мэдээ алдуулалтыг сонгосон тохиолдолд та гадаад орчин, эмчтэйгээ бүрэн харилцаатай байж болох юм.



Өөрөө юу хүсч байгаагаа бүрэн ойлгуулах хэрэгтэй.

 Эмчтэйгээ бүрэн ойлголцож, ямар болохыг хүсэж байгаагаа сайн ойлгуулж хэлэх нь маш чухал. Өндөр төлбөр төлж, өөрийгөө золиослон байж хийлгэсэн хагалгааны үр дүн танд таалагдахгүй байвал хэцүү шүү дээ. Өөрийгөө ойлгуулахаас гадна эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.
Жишээлбэл: Та хөх томруулах мэс ажилбарт орох гэж байгаа бол өөрийн өндрөөс хамааруулах хэрэгтэй. Хэрвээ та 165-аас доош өндөртэй бол хөхний имплантын хэмжээг 350 сс-ээс хэтрүүлэхгүй байх нь чухал. 

Ингээд бүсгүй танд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.