Жүжигчин Жоан Риверс 81 насандаа таалал төгслөө

Бид саяхан та бүхэнд жүжигчин Жоан Риверс хоолойны мэс заслын үеэр зүрх нь зогсож өөр эмнэлэг рүү хүргэгдэж байсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр манай улсын цагаар өдрийн 2 цагийн үед тэрээр таалал төгсчээ.



Энэ үйл явдал түүний гэр бүлийнхэн болон шүтэн бишрэгчдэд нь энэ мэдээ маш хүнд цохилт болжээ.



Жүжигчин Жоан Риверсийг өнгөрсний дараа түүний охин Мелисса Риверс өөрийн цахим хуудсандаа “Ээжийгээ нас барсан тухай мэдээллэхэд миний хувьд маш харамсалтай байна. Тэр шөнийн 1:17 минутанд гэр бүлийнхэн, ойр дотны найзуудынхаа дунд амьсгал хураалаа. Хүү бид 2 Mount Sinai эмнэлгийн эмч, сувилагч нарт ээжийн минь төлөө хийсэн бүх зүйлд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний ээж бүхий л амьдралынхаа туршид хүмүүсийг инээлгэсээр байсан. Хэдийгээр одоо бидэнд маш хүнд байгаа ч тэр биднийг удахгүй инээмсэглэнэ гэдгийг хүсэж байгаа” хэмээн бичжээ. 

Тайван нойрсдоо Жоан Риверс.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.