Кофег кофенгүйжүүлэх аргууд
Кофег кофеингүй болгохын тулд химийн олон төрлийн бодисыг урвалд оруулдаг. Тэгэхээр кофеингүй кофе уух дуртай хүмүүс тэдгээр химийн бодисын нөлөөлөлд өртдөг. Жишээлэхэд, кофений кофеинийг ялгаруулан салгах нөлөөтэй хоёр бодис нь хорт хавдар үүсэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тэгэхээр кофеингүй кофе уухыг хүсч байгаа хүмүүс кофег усанд уусгах замаар кофеинээс ангиржуулах аргыг хэрэглэсэн нь дээр болов уу.

Үүнээс гадна өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн дунд цэвэршсний дараа,
нас ахихын хэрээр яс сийрэгжих өвчин үүсэх магадлал өндөр болохыг судалгаа
харуулсныг санаж байхад илүүдэхгүй л болов уу. Ямартаа ч шинжлэх ухаан кофеин нь
шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотлоод багагүй хугацаа өнгөрч байна. Кофе шээс
хөөх үйлчилгээтэй болохоор кальцийн гадашлуулалтыг хурдасгадаг. Иймд их
хэмжээгээр кофе ууж байгаа хүн яс сийрэгжих, хэврэг болох эмгэг тусах эрсдэл
өндөртэй болж ирнэ.
Кофенд агуулагддаг бодис нь мөн чанартаа туулга, гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үйлчилгээгүй ч кофе уухад тодорхой хэмжээгээр ийм
нөлөө үзүүлдэг. Гэхдээ кофенд агуулагддаг 300 гаруй нэр төрлийн органик
бодисуудаас яг аль нь ийм нөлөө үзүүлээд байдгийг одоо хүртэл тогтоож чадаагүй
байдаг.
Даралт өндөртэй, зүрх, бөөрний эмгэгтэй хүмүүс кофег хэрэглээнээсээ бүрэн хассан нь хамгийн зохистой гэдэг







