Хурдан турахыг хүсвэл хоолоо сайн зажилж идээрэй
Британийн эрдэмтэд хурдан хугацаанд турахын тулд хоолоо маш сайн зажилж идэх хэрэгтэй гэв. Бирмингемийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ.

Өөрөөр хэлбэл, та хазсан хоол хүнсээ хагас минут орчим зажилвал амархан турах боломжтой аж. Хоолоо сайтар зажилж иддэг хүмүүс амархан цадаж, оройн хоол идэхгүй байж дөнгөдөг бололтой. Туршилтад гурван бүлэг хүмүүсийг оролцуулжээ.
Тэдэнд бяслаг, хавчуурга махтай талх идэхийг санал болгов. Эхний бүлэг хүмүүс түүнийг хэвийн байдлаар идсэн бол нөгөө нэг хэсэг хүмүүс хоолоо арван секундын туршид зажилж байлаа. Гурав дахь бүлэг хоолоо 30 секунд зажилсан гэнэ. Гэтэл сүүлчийн бүлэг хүмүүс тэдэнд санал болгосон десертээс татгалзсан аж. Мэргэжилтнүүд тухайн хүн амандаа хийсэн хоол болгоныг дор хаяж 30 секунд зажлах юм бол үдэш оройн цагаар цадталаа идэх хүсэл сонирхолгүй болдог байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнээс гадна өдрийн туршид авсан илчлэгийн хэмжээ мэдэгдэхүйц буурдаг учраас амархан турах магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







