Үе мөчний өвчинг мөс намдаана

Мөс бол байгалийн үнэгүй өвчин намдаагч юм. Мөс нь өвчинг намдааж, хаванг бууруулдаг. Хэрэв таны үе мөч үрэвсэж өвчтэй байгаа бол хүйтэн жин эсвэл алчууранд ороосон мөс тавиарай. 




Учир нь арьсанд мөсийг шууд тавьж болохгүй. Нэг удаадаа 20 минут орчим тавина.  Мөн өвдөгний үрэвсэлд глюкозамин уугаарай.

 

Глюкозамин бол эрүүл үе мөчний мөгөөрсөнд байдаг байгалийн химийн найрлага юм. Зарим судалгаагаар өвдөгний үрэвслийн дунд болон хурц өвдөлтөнд хондройтинтой нийлсэн глюкозамин уух нь өвчин намдаадгийг тогтоосон. Гэхдээ бусад судалгаануудын үр дүн янз бүр байдаг. Биеийн гэмтэл бэртэл нь үе мөчний үрэвсэл үүсгэж мөгөөрс гэмтэхэд хүргэдэг.

 

Хэрвээ та үед мөчөө гэмтээсэн бол эмчид тэр доор нь хандаж эмчлүүлээрэй. Харин дараа нь дахиж бэртэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд та үе мөчинд ачаалалтай зүйл хийхээс зайлсхийж тогтвортой байлгах бүс, даруулга хэрэглэснээр өвчинөө дахин хөндөж сэдрээхгүй байж чадна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.