Их Британийн хунтайж Уилльямынх өнөр өтгөн айл болох нь ээ






























Их Британийн хунтайж Уилльям эхнэр Кэйт Миддлтон нь удахгүй дахин хүүхэдтэй болох гэж буйг албан ёсоор мэдээлжээ. Кэйт Миддлтоны жирэмсний хүнд хэлбэрийн хордлого санаа зовоож  байгаагаас Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн ийн мэдэгдэл хийхэд хүрчээ. Ирэх хавар нярайлах Кэйт Миддлтон одоо эмч нарын хяналтанд байгаа юм байна. Кэйт Миддлтон хунтайж Жоржийг тээж байхдаа ч мөн жирэмсний эхэн үеийн хүнд хэлбэрийн хордлоготой байсан гэнэ.

Хунтайж Уилльям “Эхнэрийн маань бие одоо сайжирч байгаа. Гэхдээ сая хэд хоног биднийг маш их сандаргасан. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байх”‘ гэжээ. Кэйт Миддлтоныг дахин хөл хүнд болсон тухай цуу яриа хэдэн сарын өмнөөс гарч байсан боловч хунтайж эхнэр нь хүүхэдтэй болох гэж буйг даваа гаригт албан ёсоор мэдээлжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.