Женнифер Лопез тун удахгүй

Хэн ч, хаанаас нь ч харсан түүнийг 40 нас хол гарсан гэж хэлэхгүй. Үе үе шинэ дуу, видео клипээрээ шүтэн бишрэгчдээ байлдан дагуулдаг дуучин маань удахгүй шинэ дуутайгаар үзэгч бидэнтэй уулзах гэж байна.

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 9-ий өдөр дуучин бүсгүйн гинэ клипний зураг авалт болж өнгөрчээ. Зураг авалтын явцад дуучин ЖейЛо гурван ч удаа хувцасаа сольсон байна. Хувцасны сонголт, үсний засалт зэрэг нь түүнийг улам ч залуу харагдуулах ажээ.

Хувийн амьдрал нь тийм ч бүтэлтэй биш байгаа ч тэр хэзээд уран бүтээлээрээ олныг шуугиулсаар ирсэн. Хэсэг хугацаанд уран бүтээлээ засварлаж гэр бүл, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх болсон дуучин маань гурав гаруй жилийн өмнө “On the floor” нэртэй шинэ дуугаа гаргаснаар уран бүтээлдээ завсарлага авалгүй, эрчимтэй хийх болсон. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.