Хатан хаан Элизабетийн хөөрхөн нэр

Их Британий ханхүү Уиллиам 2003 онд "Гэгээн Андрьюгийн их сургууль"-д суралцаж байхдаа Кейт Миддлетонтой танилцаж, дотноссон түүхтэй. Үүнээс хойш 5 жилийн дараа буюу 2008 онд Кейт анх удаа хатан хаан Элизабеттэй танилцаж байжээ. Харин одоо тэд хааны өнөр өтгөн бүл болсон билээ. 



Өнгөрсөн 4 дүгээр сард хатан хаан Элизабетийн 90 насны төрсөн өдрөөр нэгэн хөгжилтэй яриа дэлгэгдсэн нь бяцхан ханхүү Жеорж хатан хааныг "Ган-Ган" хэмээн дууддаг гэнэ шүү. Хатан хаан Элизабет хайр ач хүүгээ унтаж байх үед үргэлж төрөл бүрийн бэлэг үлдээдэг нь ханхүүд ихэд таалагддаг гэнэ. 



Ханхүү Уиллиам хүүхэд байхдаа хатан хааныг Гари хэмээн дууддаг байжээ. Нэгэн удаа хурлын үеэр ч ингэж дуудсан түүхтэй. Хатан хаан энэ үед "Гари гэдэг нь би" хэмээн хуралд оролцсон хүмүүсийг хөгжөөгөөд авсан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.