Виктория Бекхэмийн өвөрмөц гутал

Алдарт хөлбөмбөгчин Давид Бекхэмийн эхнэр Виктория Нью Йоркоор зугаалжээ. Дөрвөн хүүхдийн ээж гэж хэлмээргүй бүсгүйн энэ өдөр өмссөн гутал олныг гайхшруулсан байна.

Түүнийг маш загварлаг гэж тодорхойлдог. Харин зарим нэг мэргэжлийн хүмүүс хатагтай Бекхэмийг утгагүй хувцасладаг гэж дүгнэдэг. Тэгвэл тэрээр энэ удаад 1970, 1980-аад оныг санагдуулам гуталтай хотын гудамжаар алхалсан байна.

Зузаан платформ ул, болхидуу өсгийтэй гутлыг зуны нимгэн даашинзтай хослуулжээ. Английн алдар цуутай од хүртэл ийм гутал өмссөн байхыг харахад “Мода эргэдэг” ч үнэн бололтой.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.