Үйлдлээрээ хэрхэн өөрийгөө итгэлтэй гэдгээ харуулах вэ?

Гар хөлөө хэрж зогсох хэрэггүй. Хөл, гараа хэрж зогсох нь бусдаас өөрийгөө хамгаалсан, болгоомжилсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс ийм үйлдэл хийх хэрэггүй.
Нүд рүү нь хар, гэхдээ гөлөрч болохгүй. Хэд, хэдэн хүнтэй харилцахдаа ээлжлэн бүгдтэй нь харилцах хэрэгтэй. Энэ нь таны яриа бусдад хэр сонирхолтой байна гэдгийг мэдэж авч болох юм. Нүд рүү эгцэлж харахгүй байх нь бусдаас эмээсэн, ичсэн ойлголтыг өгдөг. Харин цоо ширтэх юм уу гөлрөвөл эсрэгээрээ бусдыг цочирдуулсан, ичгүүргүй байдлыг илэрхийлнэ.
Өөрийн зайг чөлөөтэй эзлэж суу. Өөрийн тав тухыг бүрдүүлэн, чөлөөтэй суух нь өөртөө итгэлтэй байгааг илэрхийлдэг.
Мөрөө сул тавь. Өөртөө итгэлтэй байдаг хүн бүх биеэрээ чөлөөтэй байж чаддаг. Хүн айх юм уу сандарсан үедээ мөрөө хавчах үйлдэл гаргадаг байна.
Бусдыг ярьж байхад толгойгоо дохь. Бусдын яриаг анхааралтай сонсож байгаагаа мэдэгдэн толгойгоо дохь. Гэхдээ хэтрүүлж болохгүй.
Бүү бөгтийж суу. Бөгтийж суух нь харагдах байдлаасаа ч эвгүй. Гэхдээ тэгш сууж байна гээд биеэ хэт чангалах нь бөгтийж сууснаас ялгаагүй харагдана.
Инээмсэглэ. Инээмсэглэл гэдэг энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй зэвсэг шүү дээ. Харилцагчийнхаа ярьсан хөгжилтэй зүйлд инээ. Хэт албархуу байх нь харилцааг хөндийрүүлж мэднэ. Гэхдээ бас инээхдээ хязгаартай байгаарай.
Толгойгоо бүү гудайлга. Толгойгоо гудайлгаж зогсох нь эмээсэн, ямар нэгэн зүйлд санаа зовнисон байдлыг илтгэдэг.
Ярих хэмнэлээ тааруул. Хэт олон зүйлийг ар араас нь дуржигнуулах хэрэггүй. Удаан юм уу хэмнэлээ тааруулж ярьснаар та өөрийгөө итгэлтэй байгааг харуулж байна гэсэн үг.
Илүү хөдөлгөөн хийхгүй байх. Хөлөө хөдөлгөх, гараа ширээн дээр товших зэрэг нь өөрийгөө сандарч байгааг илтгэхээс гадна бусдыг хүндлэхгүй байгааг харуулдаг.
Хэт ойрхон бүү зогс. Өөрийгөө чөлөөтэй байгааг илэрхийлэхээс гадна тухайн хүндээ чөлөөтэй байх орон зайг олгож зайг зөв тохируулах хэрэгтэй. Мөн зогсох зай гэдэг нь улс орнуудын дэг жаягаас хамааран өөр өөр байдаг.
Эерэг бай. Өөрийгөө сул чөлөөтэй байлгаж, энгийн нээлттэй бай. Таны үйл хөдлөл бүр
харилцаж буй хүндээ уншигддаг гэдгийг бүү мартаарай.
Таньд амжилт хүсье. Өөртөө итгэлтэй байгаарай бүсгүйчүүдээ.


