Боксчин М.Гүндэгмаа хүрэл медаль хүртжээ

Энэ жил манай спортынхон, тэр дундаа бүсгүйчүүд маань тун адтай, одтой байгаа билээ. Саяхан чөлөөт бөхийн Дэлхийн аварга манай улсаас төрөн гарсан амжилтын буухиа тасраагүй байхад бас нэгэн монгол бүсгүй дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, ОХУ-ын Якутск хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах боксын VI тэмцээнд 20 орчим орны 140 гаруй тамирчин өрсөлджээ. 

 

Энэхүү тэмцээнд Монголыг төлөөлж оролцсон Хилийн 0184 дүгээр ангийн тамирчин, спортын мастер М.Гүндэгмаа 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн байна. Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийн төрлийг нэмсэн бөгөөд 19-28 насны тамирчдыг оролцуулж байхаар болсон аж. Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээнээс манай тамирчин медаль хүртэж гараагаа амжилттай эхлүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.