Хүүхэд төрүүлсэн эр эхнэрээсээ салжээ

Томас Битие бол гурван хүүхдийн аав болсон трансжендер эр. Эхнэр Нэнси нь үргүй болсны улмаас Томас үр шилжүүлэн суулгуулж, жирэмсэлсэн билээ. Тэрбээр хүүхэд төрүүлсэн эр хүн гэж дэлхий нийтээр шуугиан тарьж байсан юм. 38 настай Томас Битие саяхан CBS телевизийн “Эмч нар” шоунд урилгаар оролцохдоо эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах болсноо мэдэгджээ. Томас Билиегийн хүйсээ солиулах мэс засал саяхан дууссан билээ. Тэрбээр “Нэнси намайг тэс өөр хүнд болсонд дасч өгөхгүй байгаа” гэж эхнэрээсээ салах болсон шалтгаанаа тайлбарласан байна.

Томас, Нэнси нарт бусад хосуудын л адил унаж, босох үе олон байсан ч одоогийнх шиг хэцүү нөхцөл байдалд орж байгаагүй гэнэ. Томас Битие 1974 онд Хавайд төрөхдөө эмэгтэй байсан боловч өөрийгөө цаг ямагт эрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг байжээ.

Томас 20 настайдаа тестероны эмчилгээ хийлгэсний дараа түүнд сахал ургаж, дуу хоолой нь бүдүүрч эхэлсэн аж. 2002 онд тэрбээр хөхөө тайруулж, эр хүн болсон боловч тухайн үед эхнэр нь үргүй болсон тул хүүхэд тээхийн тулд эм бэлэг эрхтэнээ хэвээр үлдээсэн юм.

Дөрвөн жилийн өмнө Опра Уинфригийн шоунд оролцохдоо “Би хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэвч яаж гэдгийг мэдэхгүй. Энэ бол миний ганц мөрөөдөл” хэмээн ярьж байсан Томасын мөрөөдөл ингэж биелсэн билээ.

Гэвч хүүхэдтэй болсноор тэдний бүх зүйл сайхан болсонгүй. Tрансжендер эр хүүхэд төрүүлснийг хүний ёсноос гадуур гэж үздэг хүмүүс тэднийг заналхийлэлж, сүрдүүлэх болсон аж. Олон нийтийн дарамт шахалт, үзэн ядалт тэдний гэр бүлийн харилцаанд ч нөлөөлж эхэлжээ. Эцэст нь Томасын хүйсээ солиулах мэс засал хийлгэснээр тэдний харилцаа бүрмөсөн тасарчээ.

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.