ОУ-ын энхтайвны өдрийг тэмдэглэнэ
Өнөөдөр олон улсын энхтайвны өдөр. 1954 онд Нью-Йорк хотноо дэлхийн 60 гаруй орны хүүхдүүдийн хандивласан мөнгөөр "Энх тайвны хонх"-ыг босгосон түүхтэй. Үүнээс хойш дэлхий даяар энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Маш олон хүний хувьд энэ өдөр одоо ч гэсэн зүгээр л мөрөөдөл хэвээр байгаа. Иймд энэ өдөр тайван амгалан цагийн тухай бодох биш, түүний төлөө ямар нэг зүйл хийхийг дэлхийн хүн бүрээс хүсдэг юм.

Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй” хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол улсад уламжлал ёсоор өнөөдөр Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон дээр тэмдэглэх гэж байна.
Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөөх мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны төлөөллүүд нэгэн дор цугларч, НҮБ, Төр засгийн болон иргэд олон нийт цугларна.







