Эмэгтэй сагсчид өнөөдөр Казахстаны багтай тоглоно

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож байна. Эмэгтэй баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийх юм. Казахстаны баг Непаль, ХонгКонгийн багуудыг хожиж, хэсгээ хоёр хожилтой тэргүүлж байгаа юм.

Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Манай баг эхний тоглолтод ХонгКонгт дөрвөн оноогоор хожигдсон бол өчигдөр Катартай тоглох байсан ч техникийн хожил авсан. Монгол-Казахстаны тоглолт Инчён хотын Хвасон спортын ордонд Улаанбаатарын цагаар 15.15 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.