Амралтын өдрөөрөө арьсандаа тэжээл өгцгөөе

Бүсгүйчүүд бид ажил, хичээл ихтэй байдгаас тэр бүр арьсаа тордож амждаггүй. Харин амралтынхаа өдөр арьсаа хайрлахад тань туслах үүднээс гарын доорх материалаар хийгдэх тэжээлийн маск хийх аргыг санал болгож байна.


 

Өндөг, зөгийн балны маск

Нүүрний арьсны хамгийн сонгодог тэжээл, өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь сайн хутгана.

Дараа нь хоолны халбаганы хагасаар зөгийн бал хийж дахин сайтар хутга. Маскыг нүднээсээ буст газаруудад хурууныхаа өндөгөөр зөөлөн илж түргэнэ. 20 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Дараа нь хүйтэн усаар нүүрээ сайтар шавшаарай.

Байцааны маск

Байцаа нь калийн давс, магни, хүхэр, В, С амин дэмээр баялаг. Байцааны том навчыг  гурван минут хэртээ дүрж зөөлрүүлээд, навчиндаа ургамлын тос нимгэн түрхэж, нүүр хүзүүндээ тавина. 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар угаана.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.