Б.Номин, Э.Нарангэрэл нар яллаа
Азийн
спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байна. Өнөөдөр наадмын
чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэллээ. Өнөөдөр эрэгтэй
57 кг, 70 кг, эмэгтэй 48 кг, 63 кг-ын жингүүдийн барилдаан болох бөгөөд манай
гурван бөх дэвжээнд гарах юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олон улсын
хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай
сугалаа таарч, манай бөх цэвэр яллаа. Б.Номингийн дараагийн тойрогт
БНАСАУ-ын бөх Жонг Хакжинтай барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Вьетнамын бөхтэй оноолт таарч, 3:1-ийн харьцаагаар яллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





