Бүсгүйчүүддээ зориулж, насан туршийн хань болох зөв эр хүний 15 шинжийг хүргэж байна. Таны дуралсан залуу танд хань болох цорын ганц, зөв хүн мөн үү?

1. Тэр чамд итгэдэг

Хэрэв та хэн нэгэнтэй хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлэхээр шийдсэн бол хамгийн гол зүйл нь бие биедээ

m1

итгэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл хэт хартай биш байх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв дуралсан залуу тань таны үг сольсон залуу бүртэй хардаж, байнга сэрдэж явдаг бол тэр танд зориулагдах цор ганц эр биш ажээ. Та үргэлж л хардуулж, айж эмээж явахыг хүсэхгүй байгаа бидзээ?

2. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэй чинь уулздаг

m2

Тэр таны найз нөхөд, гэр бүлийнхэнтэй чинь уулзахаас цааргалдаггүй байх хэрэгтэй. Эсвэл ядаж л дургүй байгаагаа тэдний нүүрэн дээр илэрхийлдэггүй байх ёстой. Хэрэв гэр бүл юмуу найз нарт чинь хайртай залуу чинь таалагдахгүйбайвал тэдний саналыг нэг анхаарч үзээрэй. Таны дурлаад сохорсон зүйлсийг тэд ажигласан байж болох шүү дээ.

3. Түүний хажууд байхад та өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй мэт мэдэрдэг

m3

Та нүүрээ будаагүй, дөнгөж орноосоо босоод сэгсийчихсэн байхад ч өдөр бүр таныг энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй мэт мэдрүүлж чаддаг бол та зөв хүнээ олжээ.

4. Танд хайраа мэдрүүлдэг

m4

Ихэнх эрчүүд сэтгэл хөдлөлөө ил гаргах тал дээр маруухан байдаг. Гэсэн ч хэрэв залуу тань танд байнга хайртайгаа хэлдэг, бүр хэр их хайртайгаа жижиг ч гэсэн романтик зүйлээр илэрхийлдэг бол тэр үнэхээр танд хайртай ажээ.

5. Тэр үнэнч

m5

Харилцааны нэгэн гол зүйл бол үнэнч байдал. Хэрэв та түүний үнэн ярьж байгаа эсэхд нь эргэлздэг бол ийм байдалтай амьдрал босгож чадахгүй. Харин ямар ч үед тэр танд үнэнээ хэлж байгаад нь 100% итгэлтэй байдаг бол та зөв хүнээ олсон байна.

6. Өөрийнх нь буруу үед түүнийгээ хүлээн зөвшөөрдөг

m6

Өөрийнхөө бурууг хүлээдэггүй, буруу хийсэн зүйлийнхээ өмнөөс хүнээс уучлалт гуйж чаддаггүй хүнд хэн ч дуртай байхгүй. Хэрэв таны залуу өөрийнхөө бурууг хүлээж, танаас уучлалт гуйдаг, алдаагаа засах гэж хичээдэг бол түүнийгөөр хүнд алдахаасаа өмнө чанга тэврээд аваарай.

7. Танд өөрийн гэсэн орон зай өгдөг

m7

Дуралсан үедээбүх цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг. Гэхдээ хосууд бүрт тусдаа байх бага ч гэсэн цаг хэрэгтэй. Таныг өөрийнхөө сонирхлыг дагах, найз нөхөдтэйгээ хааяа гарах үед тань ойлгож, дэмждэг байх нь чухал.

8. Та аз жаргалтай байдаг

m8

Та зөв хүнээсонгосон үед ямар ч үед аз жаргалтай байж чадна. Тэр таныг жаргалтай болгодог хүн байх ёстой. Хэрэв тэгж чаддаггүй бол, тэр зөв хүн тань биш ажээ.

9. Та ямарч эргэлзээгүйгээр түүнд татагддаг

m9

Гадаад төрх бүх зүйлийг илэрхийлэхгүй ч бие махбодын харилцаа урт хугацааны харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Та түүний бүх зүйлд хайртай, түүний сул талууд, онцгүй харагддаг зүйлс, түүний талаарх дутагдалтай бүхнийг ньмэддэг хэдий ч та түүнийг хайралсан хэвээрээ байгаа бол магадгүй та түүнтэй аз жаргалтай амьдарч болох юм.

10. Та түүнтэй байхдаа аюулгүй гэдгээ мэдэрдэг

m10

Хэцүү үед тань тэр үргэлж хажууд чинь байна гэдгийг та мэддэг. Таныг юу ч хийж байсан тэр үргэлж дэмжиж, тусалдаг. Түүнтэй хамт байхад та яг л гэртээ байгаа мэт санагддаг.

11. Та 2 харилцаж чаддаг

m11

Бүх хосуудад маргах үе гардаг. Хэрэв та 2 бие биелүүгээ хашгичдаг бол энэ асуудлыг шийдэхгүй бөгөөд энэ тийм ч сайн шинж тэмдэг биш шүү. Хэрэв та өөрт тохирох зөв хүнээ олсон бол маргааны үед ухаалгаар хандаж, тайван ярилцах хэрэгтэй болохоос хэн нь хэнийгээ ялах вэ гэсэн тоглоом тоглоогүйг санаарай. Хэрэв та үүнийг хэрэгжүүлж чадвал цаашид бүх амьдралдаа ийм л байх болно.

12. Хүсэл, зорилго нийцэж байх

m12

Түүний амьдралдаа хэрэгжүүлэх зорилго, төлөвлөгөө нь таныхтай нийцэж байх хэрэгтэй. Тиймээс эртхэн энэ талаар ярилцаж үзээрэй. Хэрэв та үерхээд хэдэн жил өнгөрсний дараа тэр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгааг мэдвэл цаг хугацааг буцаах аргагүй шүү дээ.

13. Та өөрөөрөө байж чаддаг

m13

Та зөв хүнээ олсон үедээ түүний хажууд бүх багаа тайлж, өөрийнхөөрөө байж чадна. Түүний хажууд хэлэх үгээ цэгнэхгүй, нүүрээ будаагүй байгаадаа санаа зовохгүй байх болно.

14. Тэр таныг өөрчлөхийг хүсдэггүй

m14

Зөв хүн тань таны нэг чзүйлийг өөрчлөхгүйгээр байгаагаар чинь хайрладаг байх ёстой. Таны сонин, өөр зан, үйлд тань ч дуртай байна. Үүний адилаар та ч бас түүний нэг ч зүйлийг өөрчлөхийг хүсдэггүй байх хэрэгтэй.

15. Тэр таныг илүү сайн хүн болгодог

m15

Та зөв хүнээ олсны нэг томоохон шинж бол тэр таны нэг ч зүйлийг өөрчлөхийг хүсдэггүй боловч та илүү сайн хүн болохыг хүсдэг болно. Та 2 бие биенээсээ суралцаж, өсөн дэвжихэд нөлөөдөг байна.