”40 НАС-РАДИО КЛУБ” ТОК ШОУ
Бүлгийн нэрээ ийн өгсөн нь учиртай. МҮОН Радиогоор тун удахгүй та бүхэнд хүрэхээр бэлтгэж байгаа нэвтрүүлгийн нэр энэ юм.

Яагаад 40 нас гэж үү? Хүний нас он жилүүдийг элээн хөвөрсөөр байна. Өнөөдөр-чухамдаа өчигдрийн үргэлжлэл, маргаашийн эхлэл утгаараа хүмүүний амьдрал ч идэр залуу цаг, дунд үе, өтөл буурал насыг дамнан өртөөлнө. Маргаашийн дунд үеийнхэн болох өнөөдрийн залуус, ирээдүйн ахмад буурлууд болцгоох дунд насныхны уулзах амин цэг, сэтгэл бодлоо нээн ярилцах дотно цэг байгаасай хэмээн хүсч, басхүү итгэнэм.
Амьдрал түмэн асуудлаар дүүрэн. Хүсээгүй байхад нүүр тулдаг бэрхшээл, эгэл өдрүүдийг гэрэлтүүлэх аз жаргал, таашгүй оньсгоор дүүрэн амьдрал, болох болохгүйн тухай сэтгэлээ нээн, бодлоо хуваалцаж, амьдралыг эргэцүүлж, эрч хүч, ухаарал авах шинэ бүхний эхлэл таных л байг.

Бид таны сэтгэлээ нээж бодлоо хуваалцах итгэлт анд тань байх болно. Амьдралыг эргэцүүлж, шинэ санаа авах талбар тань байх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







